Дархан-Уул аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс зохион байгуулж буй “Анзаар” аяны нээлт өнөөдөр /2023.03.27/-ны өдөр Залуучууд театрт боллоо.
Тус аяны хүрээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилд өсвөр насны хүүхэд залуучуудыг холбогдохоос урьдчилан сэргийлэх сургалтад Соёл, урлагийн газрын албан хаагчид хамрагдлаа.
Мөн сургалтаар эцэг, эх асран хамгаалагч, хүмүүжүүлэгчдийг үр хүүхдүүддээ анхаарал тавьж цаашдын ирээдүйн амьдралд нь анзаарч байхыг хүсэхийг уриаллаа.