ДЭЛХИЙН ТЕАТРЫН ӨДӨР ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА
2023-03-27
1962 онд гуравдугаар сарын 27-ны өдрийг дэлхийн “Театрын өдөр” хэмээн тунхагласнаас хойш энэ өдрийг дэлхийн өнцөг булан бүрт театрын уран бүтээлчид, театрын үнэнч үзэгчид ёслон тэмдэглэж иржээ.
Театр гэдэг үг нь грек хэлний театрон буюу “харах газар” гэсэн үгнээс гаралтай аж. Гэвч чухамдаа театрт бид ямар нэг зүйлийг үзэж харах төдий бус сэтгэлийн гүнээс ойлгож, мэдэрч бас ухаарлыг авч байдаг.
Өнгөрсөн ба ирээдүйг холбогч, өнөөдрийн сайн мууг дэнслэн хүргэгч, оюун санааны хязгааргүй орон зайд биднийг хөтөлдөг театрын урлагийг хөгжүүлэхээр зүтгэж ирсэн хэн бүхэнд, энэ урлагт хайртай бүхий л үзэгчдийнхээ өмнөөс талархал дэвшүүлье!
# Сэдвүүд
Үйл явдал