“УГСААТАН БИЙ” ТӨСЛИЙН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ БОЛЛОО
2023-03-21
Соёлын биет бус өв, өвөг дээдсээс уламжлагдан ирсэн уламжлалт ардын бий биелгээний арга барил, биелэх онцлог, зан үйлийн боловсрол олгох, хадгалж хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, танин мэдүүлэх зорилготой орон нутагт бий биелгээг хөгжүүлж түгээн дэлгэрүүлэх “УГСААТАН БИЙ” төслийн талаарх мэдээллийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн Дархан-Уул аймаг дахь бие төлөөлөгч Х.Отгонбаяр болон Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газрын дарга Х.Соёл-Эрдэнэ нар өглөө.
“УГСААТАН БИЙ” төслийг УИХ-ын гишүүн, ЁЗСХБХ-ны дарга, ЭЗШУ-ны доктор Б.Баттөмөрийн дэмжлэгээр аймгийн Соёл, урлагийн газар эрхлэн зохион байгуулна.
Төслийн хүрээнд сургагч багш бэлтгэх “Шавь сургалт” нь 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл 15 хоног үргэлжилнэ.
Тус сургалтаар мэргэжлийн анги болон сонирхогчийн анги 15 хоногийн хугацаанд тасралтгүй өдөр бүр хичээллэж сүүлийн өдөр тайлан биелгээ хийнэ.
Сургалтыг
-“Монголын язгуур урлагийг өвлөн уламжлагчдын нэгдсэн холбоо” НҮТББ-ын тэргүүн,
-Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөсөн өвлөн уламжлагч,
-Хамгийн олон шавь сургасан өвлөн уламжлагч,
-Соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагч МУУГЗ Гэндэнгийн Баяртай багш удирдан явуулна.
Сургалтад бүртгүүлэх:
Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газар
dca@da.moc.gov.mn
7037-0011, 99393046 дугаараар бүртгүүлнэ үү.
# Сэдвүүд
Үйл явдал