ШИЛЭН ДАНСНЫ ШИНЭЧЛЭГДСЭН ЦАХИМ ХУУДАСНЫ АШИГЛАЛТЫН ТАЛААР СУРГАЛТ БОЛОВ.
2023-01-27
2023 оны 01 дүгээр 26-ны өдөр Соёлын яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, шилэн дансны шинэчлэгдсэн цахим хуудасны ашиглалт, хэрэглээний талаар системийн админ мэдээлэл оруулах үүрэг бүхий хэрэглэгч нарт мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор цахим сургалт зохион байгуулав.
Цахим сургалтад Төсвийн ерөнхийлөн захирагчийн хамрах хүрээний 27 харьяа байгууллага, аймаг нийслэлийн 22 соёл, урлагийн газрын холбогдох мэргэжилтнүүд хамрагдлаа.
Сургалтаар шилэн дансны шинэчлэгдсэн цахим хуудасны онцлог, анхаарах гол асуудал, шинэчлэгдсэн цахим хуудсанд бүртгүүлсэн мэдээ, шилэн дансны хуулийн хэрэгжилтэд хийсэн дотоод аудитаар илэрсэн алдаа дутагдал, санхүүгийн тайланд аудит хийлгэх зөвлөмж, зааварчилгааны талаар мэдээлэл өглөө.
# Сэдвүүд
Сургалт
Шилэн данс