Энэхүү үзэсгэлэнд Монгол арт галерейтай хамтран ажилладаг 10-аад уран бүтээлчийн 30 гаруй уран зургийг олны хүртээл болгож байгаа юм. Мөн “Монгол Арт Роад” төслийн ОХУ-ын Санкт Петербург хотод 2022 онд хийсэн судалбар зургийн аяллын баримтат нэвтрүүлэг, МУУГЗ зураач С.Дондогийн 85 насны ойд зориулан бэлтгэсэн хөрөг баримтат нэвтрүүлэг, хүүхэд багачуудад зориулсан Хүүхдийн уран зургийн улсын уралдааны тухай нэвтрүүлгийг тус тус үзүүлж байна.
Аймгийн Музейн Түүхийн танхимд дэлгэсэн тус үзэсгэлэнгийн нээлтэд ИТХ-ын дарга С.Насанбат, Соёл, урлагийн газрын дарга Х.Соёл-Эрдэнэ, Музейн захирал Д.Жамбалдорж, Монгол Арт галерейн гүйцэтгэх захирал П.Батжав болон Соёл, урлагийн газар, Боловсрол, шинжлэх ухааны газрын мэргэжилтнүүд, Дархан-Уул аймаг дахь зураач, урчуудын эвлэлийн гишүүд, уран бүтээлчид, сэтгүүлчид, ЕБС-ийн зураг хөдөлмөрийн багш нар зэрэг 70 гаруй зочид оролцлоо.