“MIND UPDATE 21” ТӨСЛИЙН СУРГАЛТЫГ ДАРХАН-УУЛ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2023-03-21
JCI Их Хүрээ салбараас санаачлан хэрэгжүүлж буй “MIND UPDATE” төслийг БШУЯ, #Соёлын_яам дэмжин сурагчдад сэтгэлгээгээ өөрчлөх, хувь хүний хөгжил, байгаль дэлхийгээ хайрлах, өөрийн дотоод мөн чанар, өөрийгөө олж нээх боловсрол олгох зорилгоор 21 аймагт хэрэгжүүлж байгаа билээ.
Тус төслийн хүрээнд Дархан-Уул аймаг нь 19 дэх аймаг болж хувь хүний хөгжлийн сургалтыг өнөөдөр /2023.03.21/ Залуучууд театрт зохион байгуулав.
Үйл ажиллагааны эхэнд аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан төсөл хэрэгжүүлэгчдэд болон сурагчдад Хязгааргүй боломжийг хамтдаа нээхийг уриалж сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүслээ.
Сургалтаар:
1️⃣ Нүүдэл
2️⃣ Хайрын 5 хэл
3️⃣ Мэргэжилдээ хэрхэн эзэн болох вэ?
4️⃣ Ногоон ирээдүй
5️⃣ Сэтгэлгээний өөрчлөлт зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж нээлттэй ярилцлаа.
Сургалтад ерөнхий боловсролын ахлах ангийн нийт 500 орчим сурагч хамрагдсан юм. Тэд үр өгөөжтэй сургалтад хамрагдсандаа талархал илэрхийлж сэтгэгдэл өндөр байгаагаа сургалтын төгсгөлд хуваалцаж байв.
Зохион байгуулагчаар: Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газар ажиллав.
Хамтран ажилласан:
Мэдээлэл технологийн алба, ЕБС-ийн багш, нийгмийн ажилтнууддаа баярлалаа.
# Сэдвүүд
Соёл гэгээрэл
Үйл явдал