“Хамтдаа уншина, хамтдаа хөгжинө” өдөрлөг-Орхон суманд
2023-03-14
Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газар, Дархан-Уул аймгийн ТӨВ НОМЫН САН хамтран “Оюунлаг Дарханчууд” дэд хөтөлбөрийн хүрээнд “Хамтдаа уншина, хамтдаа хөгжинө” өдөрлөгийг Орхон сумын Соёлын төвд өнөөдөр /2023.03.14/ зохион байгуулав.
Өдөрлөгт тус сумын ЕБС-ийн 150 гаруй сурагч оролцож 15 минутын бүтээлч уншлага хийж, уншсан номоороо тайлбар яриа өрнүүллээ.
Мөн ахлах номын санч Г.Нямцэнд, номын санч Х.Отгонбаяр, сургуулийн захирал Г.Ихбаяр нар сурагчдад лекц тавьж харилцан ярилцсан юм.
Аймгийн СУГ-ын мэргэжилтэн Ш.Дэлгэрмаа, Төв номын сангийн ахлах арга зүйч С.Нэргүй нар номын сангийн үйл ажиллагаатай танилцан номын санчдад номын сангийн статистик мэдээ боловсруулах аргачлал зэрэг бусад асуудлаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
# Сэдвүүд
Соёл гэгээрэл
Үйл явдал