Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт:
-Эх хэл, түүх, өв соёлоо тээгч, хотын иргэн болгон төлөвшүүлж, хүүхэд залуучуудыг эх оронч үзлээр хүмүүжүүлнэ.
-Хүүхэд, залуучуудад эв нэгдлийг эрхэмлэсэн, эх оронч үзлийг төлөвшүүлнэ.
-Хүүхдийн авьяас, ур чадвар, техник сэтгэлгээг хөгжүүлэхэд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ.
-Хүүхдийн хүмүүжил, төлөвшилд үндэсний өв уламжлал, урлаг соёлоор дамжуулан эергээр нөлөөлөх ажлыг зохион байгуулна гэж тус тус заасан байдаг.
Энэ хүрээнд аймгийн Засаг даргын санаачилгаар хүүхэд, залуучуудад эх орноороо бахархах, итгэл үнэмшилтэй, биеэ зөв авч явах, багаар ажиллах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, амьдралын зөв дадал, чадварыг эзэмшүүлэх зорилгоор “БИД ЭХ ОРНЫ ИРЭЭДҮЙ” төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр аймгийн ЗДТГ, Цэргийн штаб, аймгийн Соёл, урлагийн газар, Соёлын байгууллагууд, Боловсрол, шинжлэх ухааны газар, Зэвсэгт хүчний 330-р анги хамтран “Эх оронч үзлийг төлөвшүүлэх нь” өдөрлөгийг Залуучууд театрт 10:00 цагаас зохион байгуулна.
Энэ үеэр хөгжлийн лекц, “Эх орны хүү” урлагийн тоглолт, музейн түр үзэсгэлэн, сэдэвчилсэн номын үзэсгэлэн, АХА тэмцээн зэрэг олон сонирхолтой хөтөлбөрүүд явагдана.