Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе!
2023-03-08
2023 онд улс орнууд Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг #эрх_тэгш_байдал болоод #тэгш_хүртээмжийн ялгааны талаар уриалгыг дэвшүүлж байна.
Тэгэхээр бид өөрсдөд байгаа боломжийг хэрэглэхдээ, ямар нэг шийдвэр гаргахдаа ялгаатай, хэрэгцээтэй байдлыг урьтаж бодох ёстой билээ. Ялгаатай байдал гэдэг бол эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн хүйсийн ялгаатай байдал төдий бус тэдний ялгаатай хэрэгцээ, нийгмийн янз бүрийн байдал, хүсэл сонирхол, арьс өнгө, хөгжлийн бэрхшээл, шашин шүтлэг, хүсэл мөрөөдөл зэрэг үй олон зүйлс билээ.
Тиймээс бид бүгдээрээ ижил боломжтой байхын тулд хүн бүрд хэрэгтэй эрх тэгш байдлыг өгөхийн тулд бусдынхаа ялгаатай байдал, хэрэгцээтэй зүйлсийг нь ойлгож, өнөөдөр улс орнуудад өрнөж байгаа #EmbraceEquity уриалгыг дэмжицгээе!
# Сэдвүүд
Үйл явдал