Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газар, аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо, аймгийн урчуудын эвлэл хамтран өнөөдөр /2023.03.05/ Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Эрвээхэйн сүнс” өгүүллэгийн номын нээлтийг Дархан-Уул аймагт зохион байгуулав.
Зохиолч, уншигчийн уулзалтын эхэнд зохиолч Б.Шүүдэрцэцэг нь 11 уран зураг, 11 өгүүллэгээс бүтсэн цоморлиг номоо Мартын 8-ны босгон дээр уншигчдадаа, тэр дундаа Дархан хотынхондоо хамгийн түрүүнд хүргэж буйдаа баяртай байгаагаа илэрхийллээ. Мөн тэрээр зохиолчийн гараагаа эхлүүлснээс хойш эдүгээ 20 дахь жилтэйгээ золгож буй талаар, түүхэн романуудаа хэрхэн бичиж эхлүүлсэн, яагаад Монголын түүхэн хатдын сэдвээр бичих болсон тухай, NFT арт худалдаанд орсон анхны зохиолч болсон зэрэг олон сонирхолтой түүхээр халуун дотно яриа өрнүүлсэн юм.
“Эрвээхэйн сүнс” өгүүллэгийн цоморлигод Дархан-Уул аймгийн зураач, Соёлын Тэргүүний ажилтан С.Мөнгөнзулын “Сангиражи гүнж” уран зураг багтсан бөгөөд тус бүтээлээр өгүүллэг зохиогдсоноороо онцлог юм.
@Shuudertsetseg.B @С.Мөнгөнзул хоёр уран бүтээлчийн Бийр нь хурц билиг авъяас нь ундарч байх болтугай