ХАЙРЫН БАЯРЫН ӨДРӨӨР 4 ЗАЛУУ ХОСОД ГЭРЛЭЛТИЙН ГЭРЧИЛГЭЭГ НЬ ГАРДУУЛЛАА
2023-02-14
Дархан-Уул аймгийн ГБХЗХГ-ын харьяа “ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ӨРГӨӨ”-нд 2 дугаар сарын 14 буюу Гэгээн хайрын баярын өдрийг тохиолдуулан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Соёл урлагийн газар хамтран шинэ залуу хосуудад Гэрлэсний гэрчилгээг нь гардуулах ёслолыг зохион байгуулж, хосуудад нандин дурсамж үлдээлээ.
Мөн үеэр Залуучууд театрын уран бүтээлчид залуу хосуудад зориулан ая дуугаа өргөн барьж, МУСТА, морин хуурч, ерөөлч магтаалч Ц.Дүйнхэрсүрэн гуай ерөөл айлтгасан юм.
# Сэдвүүд
Үйл явдал