АЙМГИЙН МУЗЕЙН ИЛГЭЭЛТИЙН ЭЗЭД БУЛАНД ЗОЧЛОВ
2023-03-03
“МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД” арга хэмжээг тохиолдуулан Дархан-Уул Аймгийн Музей “Эх орныхоо өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, бахархах, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх” зорилготой бүх насны иргэд, олон нийт, албан байгууллагуудад 03.01-ний өдрөөс 05-ны өдрүүдэд үнэ төлбөргүй үйлчилж байна
Иргэд та бүхэн “Илгээлтийн эзэд” төслийн хүрээнд хуучны шашин, угсаатны эд зүйл, хуучны тоглоом, гитар, сурагчийн форм, гэр ахуйн эд зүйлс, тоног төхөөрөмж зэргийг Музейд хадгалуулснаар илүү үнэ цэнэтэй, үеийн үед таны нэрээр дуурсагдан хадгалагдаж, өнө удаан жил хойч үед өвлөгдөн, сурталчилагдаж байх болно.
Мөн тодорхой шалгуураар,шаардлага хангасан эд зүйлсийг журмын дагуу үнэ тохирч худалдан авна. Дэлгэрэнгүй мэдээллийг: 70373020, 99399748
#музейннээлттэйөдрүүд-ээр Музейгээс зохион байгуулж буй үйл ажиллагаа:
🔺 “Миний мэдэхгүй нэршил” цахим контент
🔺“Бид мартахгүй” цахим контент
🔺“Чингис хаан”-ны эшт хөрөг залах
🔺“Музейн ёс зүй” сургалт сэдвээр хэвлэлийн бага хурал
🔺Дарханы тухай шуудангийн марк гардуулах ёслолын үйл ажиллагаа
🔺“Музейн ёс зүй” сургалт
🔺“Бид мартахгүй” сэдэвт лекц
🔺Боловсролын хөтөлбөрүүд
🔺СББӨ-ийг өвлөн уламжлагчдын бүртгэл зэргийг зохион байгуулж байна.
Эрхэм үзэгч та бүхэн өргөнөөр үйлчлүүлнэ үү.
ЦАГИЙН ХУВААРЬ: Өдөр бүр 09:00~18:00
/Цайны цаг 13:00~14:00/
Лавлах: 7037-3020
# Сэдвүүд
Музей
Үйл явдал