“Эх орончдын өдөр”-ийн мэнд хүргэе!
2023-03-01
Аливаа ой, өдрийг тэмдэглэх нь тухайн үеийн түүхэн ач холбогдол, үнэ цэнийг ойлгон мэдэх, ирээдүй хойчдоо танин мэдүүлэх учир холбогдолтой байдаг билээ.
Мөн гуравдугаар сарын эхний 7 хоногийг “Музейн нээлттэй өдөр” болгон зарладаг уламжлалын дагуу улс даяар Төрийн болон орон нутгийн өмчийн музейнүүд үндэсний түүх, соёл, өв уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэн гаргаж, иргэд Та бүхэнд нээлттэй үйлчилж байна.
Музей үзэх бүрийд тэнд үндэсний түүх, соёлоо таних мэдэх, өвлөн уламжлах үйл явц өрнөж байдаг учраас Та бүхэн хамт олон, гэр бүлээрээ музей үзэж, тэмдэглэлт болон баярын өдрүүдийн учир холбогдлын талаар мэдээлэл авч, түүхэн ач холбогдлыг нь таньж мэдээрэй.
# Сэдвүүд
Үйл явдал