Монголчууд “Алсын хараа-2050” буюу урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго, зорилтоо тодорхойлсон байдаг. Энэхүү бодлогын баримт бичгийн эхний үе шат буюу шинэ сэргэлтийн бодлогын талаарх нэгдсэн мэдээллийг өгөх зорилгоор төрийн албан хаагчид болон иргэдэд сурталчлан таниулах арга хэмжээ орон даяар зохион байгуулагдаж байна.
Дархан-уул аймгийн тухайд 200 гаруй төрийн албан хаагчдад энэхүү сургалтыг хүргэж байна /2023-02-27/
Сургалтаар Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, түүний зорилго, зорилт хоорондын уялдаа холбоо, үндэсний нэгдсэн үнэт зүйл хүний хөгжил амьдралын чанар ба дундаж давхарга эдийн засаг бүс болоод орон нутгийн хөгжил, улаанбаатар ба дагуул хотын хөгжлийн зорилго, шинэ сэргэлтийн бодлого зорилтын тухай цахим болон танхимаар хамтатган орж байна.
Сургалтын хугацаанд оролцогчид цахим болон танхимын хэлбэрээр “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” хоорондын болон зорилго, зорилт хоорондын уялдаа, төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээний чиглэлийн хичээлүүдийг судалснаар Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд төрийн албан хаагчийн оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.