Соёлын биет бус өв, ардын бий биелгээний арга барил, биелэх онцлог, зан үйлийн боловсрол олгох, хадгалж хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, танин мэдүүлэх, орон нутагт бий биелгээг хөгжүүлж түгээн дэлгэрүүлэх зорилгоор “УГСААТАН БИЙ” төслийг УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга, ЭЗШУ-ны доктор Б.Баттөмөрийн дэмжлэгээр аймгийн Соёл, урлагийн газраас эрхлэн зохион байгуулж байгаа билээ.
2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэсэн 15 хоногийн биелгээний сургалтын хаалт 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 16:00 цагаас Залуучууд театрт болно.
Сургалтыг
-“Монголын язгуур урлагийг өвлөн уламжлагчдын нэгдсэн холбоо” НҮТББ-ын тэргүүн,
-Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөсөн өвлөн уламжлагч,
-Хамгийн олон шавь сургасан өвлөн уламжлагч,
-Соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагч, МУУГЗ Гэндэнгийн Баяртай багшийн удирдлагаар хичээллэж байна.