Соён гэгээрүүлэгч Ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойг тохиолдуулан мэргэжлийн уран бүтээлчдийн дунд “Ноён хутагт Данзанравжаа” уран бүтээлийн уралдааныг Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар, Музей сургалт судалгааны төв, МУЭ-ийн Дорноговь аймаг дахь салбараас хамтран зохион байгуулж байна.
Эрхэм хүндэт уран бүтээлчид та бүхнийг сэтгэл оюун, авьяас билигээ сорин өргөнөөр оролцохыг урьж байна.
ШАГНАЛЫН САН:
Уран зураг, уран баримлын төрөл тус бүр:
Тэргүүн байр – 1, Өргөмжлөл, мөнгөн шагнал
Дэд байр – 1, Өргөмжлөл, мөнгөн шагнал
Гутгаар байр – 1, Өргөмжлөл, мөнгөн шагнал
Тусгай байр – 2, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдана.
Төрөл тус бүрээс эхний 5 байрт шалгарсан бүтээл нь музейн сан хөмрөгт уран бүтээлчийн нэрээр үеийн үед үзмэр болон хадгалагдах юм байна.