ДАРХАН ТАЙЖ ХАСАРЫН НЭРЭМЖИТ ТӨВИЙН БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ҮЗЭСГЭЛЭН ТЭМЦЭЭН БОЛНО
2023-04-19
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Монголын уугуул үүлдэр банхар нохойг устаж, ховордохоос урьдчилан сэргийлэх, хамгаалах, үржүүлэх, эргээн нутагшуулах зорилгоор цэвэр үүлдрийн нохойны стандартыг сурталчлан таниулах, өвлөн уламжлуулах зорилготой “ДАРХАН ТАЙЖ ХАСАРЫН НЭРЭМЖИТ ТӨВИЙН БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ҮЗЭСГЭЛЭН ТЭМЦЭЭН”-ийг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Дархан хотноо анх удаагаа зохион байгуулах гэж байна.
Тэмцээнийг Дархан-Уул аймгийн Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч, “Тайж хасар банхар” НҮТББ-ын тэргүүн А.Нямпүрэвийн санаачилгаар УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлангийн ажлын албаны дэмжлэгээр зохион байгуулж байна.
Хамтран зохион байгуулагчаар Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газар, Дархан-Уул Аймгийн Музей, Арт гэр зэрэг байгууллагууд ажиллана.
Тэмцээний дэлгэрэнгүй мэдээлэл, бүртгэлийг Дархан Тайж Мнүг Нямпүрэв, 88938998 дугаараас лавлана уу.
# Сэдвүүд
Соёлын өв
Тэмцээн
Үйл явдал