ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН “МИНИЙ МОНГОЛ БИЧИГ” СУРГАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ
2023-05-08
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын хүрээнд Төв номын сангаас аймгийн нийт Төрийн алба хаагчдад зориулан “Миний Монгол бичиг” сургалт, өдөрлөгийг зохион байгууллаа.
Тус үйл ажиллагааг Дархан-Уул аймгийн Соёл урлагийн газрын дарга Х.Соёл-Эрдэнэ, Төв номын сангийн захирал Б.Цэцэгсүрэн нар нээн үг хэлж 2025 онд хос бичигтэн болох их үйлсэд нь амжилт хүслээ.
Сургалт, өдөрлөгийн хүрээнд:
✅Үндэсний бичиг үсгийг “САВ, ШИМ” ертөнцийн юмс, үзэгдэлтэй холбон таних арга ба үр дүн сэдвээр Боловсрол судлалын ухааны доктор Ц.Буянхишиг
✅“Мянган жилийн буурал түүхтэй Монгол бичиг соёлоо судалцгаая” сэдвээр 30 дугаар сургуулийн сургалтын менежер Ж.Эрхэмсайхан нар лекц тавилаа.
Мөн Төв номын сангаас 100 гаруй боть номоор “МОНГОЛЧУУДЫН ЭРТНИЙ БИЧГИЙН СУРВАЛЖ СУДАЛГАА” сэдэвчилсэн номын үзэсгэлэн, Музейгээс “МОНГОЛЧУУДЫН ХЭРЭГЛЭЖ ИРСЭН БИЧГИЙН ХЭРЭГСЭЛ” үзэсгэлэн, 30 дугаар сургууль, Од цогцолбор сургуулийн багш, сурагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргав.
📢 Төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог бэхжүүлэн хамтран ажилласан Төрийн албаны салбар зөвлөл, Соёл урлагийн газар, 📢 Аймгийн Хэлний бодлогын зөвлөл, ГБХЗХГ
Албан хаагчдынхаа сурч хөгжих боломжийг бүрдүүлэн дэмжин ажилласан Стандарт хэмжил зүйн хэлтэс, Эрүүл мэндийн даатгалын хэлтэс болон бусад албан байгууллагуудад талархсанаа илэрхийлье!
# Сэдвүүд
Номын баяр
Үйл явдал