ДАРХАН-УУЛ АЙМАГ КИНОНД ЭЭЛТЭЙ ХОТ БОЛНО
2023-05-03
“Алсын хараа 2050” Урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Дархан-Уул аймаг “Нээлттэй Дархан” хөтөлбөрийг аймгийн Иргэдийн хурлаар батлуулан боловсруулсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний 5.3.3-т “Нээлттэй хот” уриалга дэвшүүлж кино урлагийн чиглэлээр олон талт үйл ажиллагааг зохион байгуулах, дэмжиж хамтран ажиллах гэж тусгасан.
Үүний дагуу Дархан хотод кино үйлдвэрлэлийн дэд бүтцийг бий болгох, дотоодын болон гадаадын кино бүтээгчдэд кино зураг авалт хийх таатай орчин болгон хөгжүүлэх зэрэг холбогдох асуудлын хүрээнд Соёлын яам болон Монголын Үндэсний кино урлагийн зөвлөлийн ажлын алба, Дархан-Уул аймагт ажиллаж аймгийн удирдлага, Соёлын байгууллагууд болон кино салбарын төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлгийг 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр зохион байгууллаа.
# Сэдвүүд
Үйл явдал