“НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестивалийн нээлтэд Төрийн их найрал хөгжим 512 хөгжимчний бүрэлдэхүүнтэйгээр хөгжмийн зохиолч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, УГЗ, Төрийн шагналт Б.Шаравын “Сэрсэн тал” гайхамшигт аялгууг УГЗ Н.Буянбаатарын удирдлаган дор хурсан олны сэтгэлийг баясган эгшиглүүлсэн билээ.