2023-09-23

Дархан-Уул аймаг, Монголын Үндэсний кино урлагийн зөвлөл орон нутагт кино үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх, хамтын ажиллагааг хэрэгжүүлэхээр нэгдсэн ойлголтод хүрч, санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, Монголын Үндэсний кино урлагийн зөвлөлийн дарга Ч.Ундрал нар гарын үсэг зурлаа.

Ингэснээр орон нутагт кино үйлдвэрлэлийн дэд бүтцийг бий болгох, дотоодын болон гадаадын кино бүтээгчдэд кино зураг авалт хийх таатай орчин бүрдүүлэх, киноны салбарын хүний нөөцийг богино, дунд урт хугацааны сургалт, бойжуулах хөтөлбөрт хамруулах зэрэг ажлыг хамтран хэрэгжүүлэх ажээ.

# Сэдвүүд
Соёлын сэргэлт 2023