ДАРХАН ХОТЫН БЭЛГЭДЭЛ БААТАР БУГА “НАДА”-Г “СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023” АЯНЫ НЭЭЛТИЙН ҮЕЭР ТОЛИЛУУЛЛАА
2023-09-23
Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалын санаачилгаар аймгийн ЗДТГ-аас “Монгол контент-Маамуу” брэндтэй хамтран Дархан хотын 60 жилийн ойг угтан бүтээсэн Дархан хотын бэлгэдэл баатар буга “НАДА”-ийн “Хөгжилтэй аялал” анимейшн хүүхэлдэйн киноны 1-р ангийг “Кинонд ээлтэй Дархан” уриан дор “Соёлын сэргэлт-2023” аяны нээлтийн үеэр үзэгчдэдээ толилууллаа.
“НАДА” /Найрамдлын Дархан/-ийн найзууд болох Ами, Тами нар Дархан хот зочлон ирж, Нада найзууддаа Дархан хотоо танилцуулснаар хүүхэлдээн киноны үйл явдэл эхлэдэг билээ.
Дархан хотын бэлгэдэл баатрыг соёл, урлагийн байгууллагууд боловсролын хөтөлбөрөөр дамжуулан Дарханчууддаа суртчилан түгээж байна.
# Сэдвүүд
Соёлын сэргэлт 2023
Үйл явдал