“Соёлын сэргэлт-2023” аяныг Дархан-Уул аймагт “Кинонд ээлтэй Дархан” уриан дор зохион байгуулж байгаа билээ. Тус аяныг соёлын байгууллагуудаас гадна соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарынхан идэвхтэй хамтран ажиллаж байна.
Urgoo Cinema кино театрт Дархан хотын залууст зориулсан кино үдэшлэг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Монгол улсын Төрийн соёрхолт, дуучин Болд, Дархан хотын унаган охин, дуучин Б.Анужин, дуучин Siente нар ая дуугаар мэндчилгээ дэвшүүллээ.
Мөн өнгөрөгч 5 дугаар сард Дархан хотноо зураг авалт хийсэн Японы олон ангит “Вивант” киноны нээлтийг зохион байгуулж үдэшлэгийг зорин ирсэн Дарханчуудад тус киноны нэгдүгээр ангийг үзэгч олонд хүртээлээ. Учир нь тус ангид Дарханд хийсэн зураг авалтуудын ихэнх нь кадрууд багтсан юм.