“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд 2023” уламжлалт номын баярыг 2023 оны 9 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд улс орон даяар нэг зэрэг тэмдэглэн өнгөрүүлнэ.
“Илүү их уншья” уриан дор зохион байгуулагддаг тус номын баярын нээлтийг Дарханчууд 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 11:00 цагт Залуучууд театрын 1 давхарт зохион байгуулна.
Эрхэм Дарханчууд, уншигч хүүхдүүд та бүхнийг номын баярт хүрэлцэн ирэхийг урьж байна.