Дархан хот үүсэн байгуулагдсаны түүхт 60, 61 жилийн ойд зориулан Инженер, технологич, Техникийн ухааны магистр, МУ-ын Мастер тогооч, ахмад настан Чулууны Зунгарай “ЭМЧИЛГЭЭ БА ХООЛЛОЛТ” номоо уншигчиддаа өргөн барьлаа. Тэрээр шинэ номын нээлтийн үeэр уншигчидтай хийх уулзалтыг зохион байгуулсан юм.
Цэцэг навч, эмийн ургамалуудаар эрүүл мэндээ тэтгэх, анагаах арга ухаанд суралцаж, амьдралдаа зөв хэрэглэж хэвшүүлэхэд чиглэсэн уг ном судалгааны дорвитой бүтээлийн нэг болсныг оролцсон уншигчид нь онцолж байна. Зохиолчийн хувьд 10 гаруй жилийн судалгааны ажил уг бүтээлд багтаж буйг онцолж байлаа. Тус ном нь Ч.Зунгарай зохиолчийн 4 дэх бүтээл юм. Номын хуримыг Ахмадын хөгжлийн төв, Төв номын сан хамтран зохион байгууллаа.
Номын цагаан буян дэлгэрэг