Австралийн Элчин Сайдын Яам, Монгол Улсын Үндэсний Номын Сан, Монголын Номын Сангийн Холбоо хамтран хэрэгжүүлж буй “Хил хязгааргүй номын сан” төслийн баг 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймагт ажиллалаа.
Төслийн хүрээнд Монгол улсад суугаа Австрали улсын Элчин сайд Кэйти Смит,
Хөтөлбөр хариуцсан ахлах менежер Х.Өрнөхийн хамт Дархан-Уул аймагт айлчлан аймгийн Төв номын санд 100 боть ном, зөөврийн компьютерийн хамт хандивлалаа.