Музейн боловсролын хөтөлбөрт 650 орчим аялагчдыг хамруулаад байна
2023-10-02
Дархан-Уул аймгийн Музей нь УБТЗ-ын Хувь Нийлүүлсэн Нийгэмлэгийн Аялал Жуулчлалын Төвтэй 2023 оны 1 дүгээр сарын 21-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан билээ.
Хамтын ажиллагааны дагуу “Хүүхдийн галт тэрэгний аялал”-д хамрагдаж буй Улаанбаатар хотын аялагчид “Мандала”, “Хорол, Үйчүүр”, “Хөлөгт тоглоом”, “Нагтан, мартан” зэрэг Музейн боловсролын хөтөлбөрүүдэд захиалга өгч, хамтын ажиллагаа үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар боловсролын хөтөлбөрийг 20 удаа зохион байгуулж 650 орчим аялагчдыг хамруулаад байна.
Энэхүү аялал нь 7 хоног бүрийн Баасан-Бямба гараг бүрт зохион байгуулагддаг юм.
# Сэдвүүд
Музей
Үйл явдал