Дархан хотын 62 жилийн ойн баярын Хүндэтгэлийн тоглолтыг Монгол Улсын Төрийн Соёрхолт “Баян Монгол” чуулгын уран бүтээлчид нийт Дарханчууддаа өргөн барьлаа.
Залуучууд театрын их танхимд 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 13:00 цагт эхлэж үзэгч олноо жазз хөгжмөөр баясгасан тус чуулгын тоглолтыг зохион байгуулагчид болон үзэгчид маш өндөр сэтгэгдэлтэй хүлээн авлаа.
Хүндэтгэлийн тоглолтыг “Баян Монгол” чуулгын удирдаач, МУСТА С.Саруул-Од удирдаж жазз хөгжмийн хамгийн том биг бэнд оркестрын стандартаар уран бүтээлүүдээ толилууллаа. Мөн



Монголчуудыг анхлан дагшаа буюу жазз хөгжимтэй танилцуулж үлээвэр болон цахилгаан хөгжмийн хоршлоор байлдан дагуулж эхэлсэн тэр мөчөөс ард түмний чихэнд “Баян Монгол” хэмээх нэр хоногшин үлджээ.
“Баян Монгол” чуулга нь 1967 онд байгуулагдаж 1969 оны 7 дугаар сарын 10-нд Урлагийн Гавъяат Зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Чимэддоржийн удирдлагаар анхны тоглолтоо үзэгчдийн хүртээл болгож байсан тэр цагаас хойш Монгол улсад эстрад, жазз урлаг хөгжих нөхцөл суурь болсон.
Дархан хотноо хүрэлцэн ирж уран бүтээлийн тоглолтоо толилуулсан та бүхэндээ баярлалаа.