“НОМЫН БАЯР”-ын нээлтийг аймгийн Төв номын сан, Хүүхдийн номын ордон, салбар номын сан, сумдын Соёлын төвүүдэд өнөөдөр /2022.09.16/ “Уншаад урагшлахуй” өдөрлөгөөр нэгэн зэрэг эхлүүллээ.
Дарханчууд энэ намрын номын баярыг 09 дүгээр сарын 16-25-ны өдрүүдэд нийт 10 хоногийн хугацаанд номтой холбоотой олон талт ажлыг зохион байгуулж өнгөрүүлэх юм. Энэ хугацаанд:
– “НОМЫН САЙН НӨХӨР” номын баярын уралдааныг ЕБС, СӨБ-ын байгууллагуудын дунд зохион байгуулна.
– Шилдэг сургууль, Шилдэг цэцэрлэг, Шилдэг уншигч сурагч, насанд хүрэгч болон Шилдэг номын санч, Шилдэг номыг алдаршуулан “НОМЫН САЙН НӨХӨР” хүндэт дэвтэрт хүндэтгэн бичиж, сурталчилна.
– Аймгийн ард иргэд, оюутан сурагчдад 50 хувийн хөнгөлөлттэй уншигчийн карт нээнэ.
– Төв номын сангийн танилцуулга, электрон каталогийг сурталчилна.
– “Ном солилцоо, Номын худалдаа”-ны өдөрлөг зохион байгуулна.
– Номын хандив өргөсөн, номын санд хөрөнгө оруулсан хувь хүн, албан байгууллагыг урамшуулж, алдаршуулна.
– “НОМЫН САЙН НӨХӨР” улсын уралдаанд оролцсон сурагч, хамт олны бүтээлийн үзэсгэлэн гаргана.
– МЗЭ-ийн болон Утга зохиолын шагналт Зохиолч яруу найрагч Д.Цэрэндаваагийн “Уул усны минь Уянга” бүтээлийн дэвтэр шинэ номын нээлт хийнэ.
– МЗЭ-ийн болон Сэр-Одын нэрэмжит шагналт зохиолч яруу найрагч Р.Лхамрагчаагийн “Сүбээдэй баатар” туульсын номын хэлэлцүүлэг хийнэ.
– Залуус “Open mic” зохион байгуулна.
– “Залуу хүний заавал унших ном” Хүний хөгжлийн талаар сэдэвчилсэн номын үзэсгэлэн толилуулна.
– Уншигчдын бага хурлыг Монголын уран зохиолын гурван өндөрлөг “Монголын нууц товчоо, Гэсэр, Жангар” зэрэг зохиолуудаар Хүмүүнлэгийн Их сургуульд зохион байгуулна.
– Монголын нууц товчоо, Гэсэр, Жангар номнуудын бүх цаг үед хэвлэгдсэн номоор сэдэвчилсэн номын үзэсгэлэн гаргана.
– “Монгол хүний өв соёл” сэдэвчилсэн номын үзэсгэлэн толилуулна.
– “Соёлын өв”-ийн бүтээлийн үзэсгэлэн буюу “Нүүдэлчин Монгол” их наадамд оролцсон өвлөн уламжлагчдын бүтээлийг аймгийнхаа ард иргэдэд сурталчлан таниулж алдаршуулна.
– “Монгол хүний язгуур мөн чанар,амьдралын үнэ цэн” лекц сонсгоно. Илтгэгч багш: Соёлын яамны соён гэгээрүүлэгч, Үндэсний илтгэгч багш Б.Батгэрэл, Хэл шинжлэлийн ухааны доктор Ц.Буянхишиг, Ж.Эрхэмсайхан, Б.Булганчимэг
– “Номын соёлт ертөнц” ТББ-тай хамтран НОМЫН БАЯР-ыг зохион байгуулна. /Улаанбаатар хотоос 30 зохиолчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг, Тусгай хөтөлбөрөөр/
• Зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа
• Зохиолч – уншигчдын уулзалт, ярилцлага, хэлэлцүүлэг
• УБ болон Дарханы зохиолчдын хамтарсан уулзалт
– “НОМЫН САЙН НӨХӨР” номын баярын уралдааныг дүгнэж, Шилдэг сургууль, Шилдэг цэцэрлэг, Шилдэг уншигч хамт олон, болон Шилдэг номын санчийг шагнаж урамшуулах зэргээр олон талт үйл ажиллагааг төлөвлөөд байна.