Дархан хотын ойгоор МАШИНТАЙ КИНО-той үдэш
2023-10-16

Дархан хотын 62 жилийн ойг угтан зохион байгуулж буй үйл ажиллагаануудын нэг нь машинтай кино үзвэр байлаа.

“Машинтай кино үзвэр”-ийг  “Кинонд ээлтэй хот” болох зорилт дэвшүүлэн ажиллаж буй Дархан хотынхоо төрсөн өдөрт зориулан аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл, урлагийн газар, Найрамдал төсөл хамтран зохион байгууллаа.

Энэ сарын 16-ны өдрийн 18:30 цагт “HITMAN: Agent Jun” киногоор эхний үзвэр эхлэв.  Тус кино нь 2020 онд бүтээгдсэн адал явдалт, инээдмийн кино юм. Амжилт муутай комик зохиолч халамцуу үедээ “Hitman”-аар ажиллаж байсан өөрийн өмнөх үеийнхээ амьдралыг санаандгүй хуваалцсанаар киноны үйл явдал өрнөсөн юм.

Харин 21:00 цагт гарсан “ABOUT TIME” кино нь хайр дурлал, хосын харилцаа, гэр бүлийн үнэ цэнийг харууллаа.

Хоёр удаагийн үзвэрийг тус бүр 2-5 хүнтэй 130 гаруй машинд 540 гаруй үзэгч үзсэн юм.

Машинтай кино зорин ирсэн аав, ээжүүд, хөөрхөн дүү нартаа болон хосууддаа аз жаргал хүсье!

Хамтран ажилласан байгууллагууддаа баярлалаа.

# Сэдвүүд
Үйл явдал