Авлигын эсрэг сургалтад хамрагдав
2023-10-18
Авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх ажлын хүрээнд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн харьяа хэлтэс, агентлагуудын дунд “ДЭВЖЭЭ” тэмцээн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр болно.
Энэ хүрээнд Төрийн албаны ёс зүйн тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг үндэсний хөтөлбөр /2023-2030/ сургалт 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Залуучууд театрт боллоо.
Сургалтад Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газар-аас 4 албан хаагч хамрагдсан юм.
Сургагч багшаар АЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Энхсайхан, мэргэжилтэн Хонгорзул нар ажиллав.
🔸️Санаачлагч байгууллага- Нийгмийн даатгалын хэлтэс
🔹️Хамтрагч байгууллага- АЗДТГ, ХЭЗХ, НБХ
# Сэдвүүд
авлигын эсрэг
Үйл явдал