ДАРХАНД ЭНЭ САРЫН 8-11-НИЙ ӨДРҮҮДЭД “СОЁЛ, УРЛАГИЙН АЖИЛТНЫ ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭНЭ
2022-09-03

Соёл, урлагийн салбарын нийгмийн хариуцлага, манлайллыг өргөх, ололт амжилтыг олон нийтэд мэдээлж, сурталчлах, ажиллагсдын хөдөлмөр, бүтээлийг тодруулан алдаршуулах зорилгоор “Соёл, урлагийн ажилтны өдөр”-ийг тэмдэглэдэг уламжлалтай.

Энэ жил тус өдрийг 2022 оны 09 дүгээр сарын 08-наас 9 дүгээр сарын 11-ний өдрүүдэд Дархан-Уул аймагт дараах чиглэлээр тэмдэглэн өнгөрүүлнэ. Үүнд:

  • Нийгэм, хүмүүнлэгийн ажил:
  • Спортын бага наадам:
  • Соёл, урлагийн ажилтны өдөрлөг:2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Шарын гол, Орхон, Хонгор сумдын соёлын төвүүд сум сумандаа нээлттэй өдөрлөг зохион байгуулж соёлын олон талт үйл ажиллагааг зохион байгуулна.

    2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Дархан суманд Соёл, урлагийн ажилтны өдөрлөгийг Найрамдал талбайд зохион байгуулна. Тус өдөр:

    13:00-17:00 цагийн хугацаанд Соёлын байгууллагууд өөр өөрсдийн чиглэлээр үндсэн үйл ажиллагаагаа иргэд, олон нийтэд нээлттэй сурталчлан таниулна. Мөн аймгийн чөлөөт уран бүтээлчид, зураач урчууд, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчид, хүүхдийн дугуйлангууд тус тусын чиглэлээр үйл ажиллагаагаа сурталчилж нээлттэй оролцоно.

    17:00-19:00 цагийн хугацаанд Open mic арга хэмжээг Залуучууд театр, аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөл хамтран зохион байгуулна.

    Хамрагдах байгууллага, уран бүтээлчид:Соёл, урлагийн газар, Залуучууд театр, Аймгийн Музей, Төв номын сан, Хүүхдийн номын ордон, Хонгор сумын Соёлын төв, Орхон сумын Соёлын төв, Шарын гол сумын Соёлын төв, МСНЭ-ийн Дархан салбар, Зураач, урчуудын холбоо, МЗХ-ны Дархан салбар зөвлөл, Их дээд, мэргэжийн сургалт, ЕБС-ийн номын санчид, Хөгжмийн багш нар, Бүжгийн холбоо, Гэрэл зурагчдын холбоо, Чөлөөт уран бүтээлчид , Монгол 2 загварын агентлаг, дуу, бүжиг, хөгжим, уран зураг, уран нугаралт зэрэг хөгжлийн дугуйлангууд тус тус хамрагдана.

# Сэдвүүд
Соёлын орон зай