Хийдэд хадгалагдаж байсан 20 гаруй соёлын баримтат өвийг бүртгэн баримтжууллаа
2023-10-27

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 37.4, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.6.2.6, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёлын сайд болон Дархан-Уул аймгийн Засаг дарга нарын 2023 онд хамтран ажиллах  гэрээний 4.2-д тусгагдсаны дагуу Иргэд, сүм хийдэд хадгалагдаж буй соёлын баримтат өвийг бүртгэн баримтжуулах ажил үргэлжилж байна.

Энэ удаад Хараагийн Дарь -Эх ламын Гэцогдаржайлин хийдэд хадгалагдаж буй танка зураг, барласан зураг, хутагт хувилгаадын гэрэл зураг, соёмбо үсгийг зээгт наамлаар урласан бүтээл зэрэг 20 гаруй соёлын баримтат өвийг Музейн анхан шатны бүртгэлд хамруулан баримтжууллаа.

Энэ онд 50-иас доошгүй баримтад өвийг бүртгэлд хамруулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.

# Сэдвүүд
Музей
Соёлын өв
Үйл явдал