АВЛИГЫН ЭСРЭГ ЦАХИМ СУРГАЛТАД  ХАМРАГДАВ
2023-10-26

Соёлын яам, Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс хамтран Соёлын яамны албан хаагчид болон харьяа байгууллагын дарга, захирал, мэдүүлэг гаргадаг албан хаагчдыг хамруулсан сургалтыг зохион байгууллаа.

2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулсан тус сургалтаар :

  1. Ашиг сонирхолын зөрчил – УССГХ-ийн ажилтан Н.Бямбадорж -15 мин
  2. Хувийн ашиг сонирхолын урьдчилсан мэдүүлэг – ХШДШХ-ийн ажилтан Г.Энхжин -10 мин
  3. Мэдэгдэл, тайлбар – ХШДШХ-ийн ажилтан Г.Энхжин -10 мин
  4. Хувийн ашиг сонирхолын болон хөрөнгө орлогын мэдүүлэг – ХШДШХ-ийн ажилтан Г.Мөнх-Очир тус тус хичээл заав.

Цаашид нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн ХАСУМ-ийг хянуулж, дүгнэлт гарсны дараагаар нийтийн албанд томилох, хэрэв ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг нийтийн албанд томилсон, мэдүүлгийг хянуулаагүй томилсон зэрэг зөрчил гаргасан байгууллагын удирдлага, эрх бүхий албан тушаалтан нарт тухай бүрт зохих  хариуцлагыг  тооцож хуулийн хэрэгжилтийг хангуулан ажиллах болно гэдгийг тус сургалтаар онцолж байлаа.

# Сэдвүүд
авлигын эсрэг
Үйл явдал