“Монголын Мэргэжлийн Спорт Автомашины Холбоо” нь Дархан-Уул аймгийн Засаг Даргын Тамгын Газар, аймгийн Соёл, урлагийн газартай хамтран 2022.07.01-ний өдөр Морин хуур цогцолборын аюулгүй тойрогт Үндэсний их баяр наадмыг угтаж залууст зориулсан дрифтийн спортын нээлттэй тэмцээн, ур чадварын үзүүлэх тоглолтыг зохион байгуулахаар товлосон билээ.
Тус тэмцээний Хөтөлбөрийг танилцуулая.
2022.06.30
Тамирчдын машинуудыг байрлуулах – Дархан 50 цогцолборт
2022.07.01
10:00 – 13:00 Тамирчдын нээлттэй өдөрлөг – Дархан 50 цогцолборт
13:00 – 14:00 Сурталчилгааны парад – Дархан хотын төвөөр
14:00 – 18:00 Дрифтийн тэмцээн үзүүлэх тоглолт – Морин хуур цогцолборын аюулгүйн тойрогт
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд зохион байгуулж буй тус тэмцээнтэй холбогдуулан энэ өдөр аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хязгаарыг 02:00 цаг хүртэл байхаар тогтоосон аймгийн Засаг даргын Захирамж гарлаа.
ЗАЛУУСЫН ХОТ-ЗАЛУУСЫН СПОРТ