Д.Нацагдоржийн шагналт зохиолч, яруу найрагч, судлаач Ц.Буянзаяа 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн зохиолч, найрагчдад “Үндэсний уран зохиол дахь сэтгэлгээний үе шатууд” лекцээ уншиж сургалт явууллаа.
Монголын уран зохиолын түүхийг ерөнхийлсөн байдлаар эрт үеийн уран зохиол, орчин үеийн уран зохиол гэсэн хоёр хэсэгт хуваан үзэж ”Монголын уран зохиолын түүхэн товч” тоймын тэргүүн дэвтэрт Эрт үеийн уран зохиолын тухай хураангуйлан дурдсан байна. Харин Орчин үеийн уран зохиолын талаар “Монголын уран зохиолын түүхэн товч” дэд дэвтэрт өгүүлжээ.
Тус сургалтын нээлтэд аймгийн Соёл, урлагийн газрын дарга Х.Соёл-Эрдэнэ оролцож утга зохиол судлалын талаар үнэтэй сургалтыг зохион байгуулж буйд талархал илэрхийлсэн юм. Мөн МЗЭ-ийн Дархан-Уул аймаг дахь салбарын зарим зохиолч, яруу найрагчдад Дархан хотын 60 жилийн ойн хүндэт тэмдгийг гардууллаа.
Лекц, уулзалтын үеэр шинэ номын худалдаа болов.