Шарын гол сумын Соёлын төв Нийтийн цэнгээнт бүжгийн сургалт зохион байгууллаа
2023-11-04
✍️ Бүх нийтийн соёлын боловсрол, сумын ИТХ-ын үндсэн чиглэл, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд “НИЙТИЙН ЦЭНГЭЭНТ БҮЖИГ” -ийг хөгжүүлэх сургах ажил өрнөсөөр байна.
Сургалтыг 💃 Дархан-Уул аймгийн нийтийн цэнгээнт бүжгийн багш МУСТА Д.Хосбаяр Шарын гол суманд урилгаар ирж 2 өдрийн сургалт орох юм.
👏 Өнөөдрийн сургалтыг 12:30 цагт Соёлын төвд шинэ бүжгийн хичээлээр эхэлж маргааш буюу 2023.11.05-ны өдөр 10:00, 12:30 цагт үргэлжилнэ.
Бүжиг сонирхдог өөртөө хайртай эрүүл мэндээ НЭГДҮГЭЭРТ тавьж чаддаг ОЮУНЛАГ иргэд та бүхнийг УРЬЖ БАЙНА.
# Сэдвүүд
Uncategorized
Соёлын бүтээлч сар