“Соёлын эрхийн бичиг” Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Соёлын төвийн арга хэмжээгээр эхэллээ
2023-11-23
“Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд 2023 оны 11 дүгээр сарыг дуустал Монгол орон даяар үргэлжлэх 16-18 насны өсвөр үеийн сурагчдыг хамруулсан “Соёлын эрхийн бичиг”-ийн тандалт судалгаа Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Соёлын төвийн өсвөр үеийн охид, хөвгүүдэд зориулсан хөтөлбөрөөр эхэллээ.
Шарын гол сумын Соёлын төвөөс 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 10:00, 14:00 цагуудад Ерөнхий боловсролын 2, 6 дугаар сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчид “Соёлын эрхийн бичиг”-ээ ашиглан хамрагдлаа.
“Охидын өдөрлөг”-ийг 16-18 насны онцлог хүсэл сонирхолд нийцүүлэн
Сoffee time
“Эерэг харилцаа, хандлага” сургалт
“Өсвөр насны сэтгэл зүйн онцлог” сургалт
“Хамтдаа-өсвөр насны үе тэнгийн дээрэлхэлт” сургалт
“Өөрчлөлтийн хүч” сургалт
Энтертайнмент үзүүлбэр
“Охидын эрүүл мэнд” сургалт, харилцан яриа
Нүүрний арьс арчилгаа
Makeover
Аrt time
LUNCH time зэрэг 11 арга хэмжээ бүхий багц хөтөлбөрийг зохион байгууллаа.
Тандалт судалгааг Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газар, Залуучууд театр, Дархан-Уул Аймгийн Музей, Дархан-Уул аймгийн ТӨВ НОМЫН САН, Дархан Хүүхдийн Номын Ордон, Шарын гол Соёлын төв, Хонгор Сум Соёлын Төв, Дархан-Уул Орхон Соёлын Төв, Дархан зураач урчуудын эвлэл, Дархан-Уул аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, Ерөнхий боловсролын сургуулиуд хамтран хэрэгжүүлж байна.
# Сэдвүүд
Uncategorized
Соёлын бүтээлч сар