Монгол үндэсний хувцас алдаршуулах “Уран үйл-2023” төвийн бүсийн урлаачдын уралдаан боллоо
2023-11-20
“Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд Эмэгтэйчүүдийн Эмэгтэйчүүдийн “Дархан Бриллиант клуб” ТББ-аас санаачлан Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газар, Залуучууд театртай хамтран Монгол үндэсний хувцсыг алдаршуулах “Уран үйл-2023” төвийн бүсийн урлаачдын шилдэг бүтээл шалгаруулах уралдааныг 2023.11.19-ний өдөр Орос клубт зохион байгууллаа.
Тус уралдаанд Төв, Булган, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн нийт 17 оролцогч үндэсний, гоёлын, чөлөөт гэсэн 80 гаруй бүтээлээр оролцож, бүтээлийг 2 шатны шүүлтээр дүгнэж шилдгүүдийг тодрууллаа.
1-р байр – Дархан-Уул аймгийн урлаач Б.Баярцэнгэл /2,000,000₮/
2-р байр – Дархан-Уул аймаг дах Политехник коллежийн Оёмол бүтээгдэхүүний оёдолчны ангийн 3 дугаар курсийн оюутан Б.Ариун-Эрдэнэ /1,000,000₮/
3-р байр – Төв аймгийн Баянхангай сумын Лэвжих Гурван Билэг салоны урлаач Е.Урантогос /500,000₮/
Үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээлээр Дархан-Уул аймгийн “MZL” салоны урлаач Б.Мөнхзул /Манжуур аялах эрх/
Бриллиант клубын нэрэмжит шагналыг Хөвсгөл аймгийн “Хөвсгөл Эргүн” салоны хамт олон,
Шүүгчдийн нэрэмжит шагналыг Дархан-Уул аймгийн “Undraa’s design” салоны урлаач Ундармаа, Дархан-Уул аймгийн “Сэтгэмж” урлангийн Ж.Батцэцэг, Дархан-Уул аймгийн “Өгөөмөр” салоны урлаач Д.Адъяасүрэн нар тус тус шалгарлаа.
Уралдааны нээлтэд Соёлын биет бус өвлөн уламжлагч С.Одонцоо хүүгийн хамт мэндчилгээ дэвшүүллээ.
Хамтран ажилласан, дэмжин ажилласан УИХ-ын гишүүн, Сангийн Сайд Б.Жавхлангийн ажлын алба, УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын ажлын алба, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлангийн ажлын алба, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, Залуучууд театр, Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Дархан-Уул аймаг дахь танхим, Дархан-Уул аймгийн Ажил Олгогч Эздийн Холбоо, “Дархан Нэхий” ХК, “Дархан Минж” ХХК, “Дархан савхи” ХХК байгууллагууддаа баярлалаа.
# Сэдвүүд
Uncategorized