Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого эхлэхтэй холбогдуулан тооллогын бэлтгэл ажлыг эхлүүлж 11 дүгээр сарын 23-нд Хонгор, Орхон суманд Соёл, урлагийн газрын Соёлын өвийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Энхбаяр, аймгийн Музейн Бүртгэл мэдээллийн санч М.Мөнхтуяа, Сан хөмрөч Т.Туяа, Эрдэм шинжилгээний ажилтан Б.Уранцэцэг нар ажиллалаа. Бэлтгэл ажлын хүрээнд: 2019 онд зохион байгуулагдсан улсын тооллогоос хойш нэмэгдсэн үзмэрүүдийг Музейн үзмэр эд өлгийн зүйлийн ерөнхий бүртгэлийн дэвтэрт, Register программд бүртгэх, үзмэрт шинээр хувийн дугаар өгөх, гэрэл зураг авах, хэмжээ авах, тодорхойлолт гаргах, Register программд зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэв. Бүртгэлд Хонгор сум 23 дэсийн 23 ширхэг, Орхон сум 7 дэсийн 7 ширхэг үзмэрийг шинээр бүртгэв. Мөн орон нутаг судлах музейн ажилтнуудад арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.
Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллогын бэлтгэл ажил
2023-11-24
# Сэдвүүд
Uncategorized
Музей