Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газрын хамт олон нэгдэв
2023-12-01
Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Энэхүү аяны зорилго нь хөвгүүд эрэгтэйчүүдийн оролцоог хангах замаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч “хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” хэмээн илэрхийлдэг.
Тус аяныг Монгол Улсад анх удаа 1997 оноос эхлэн зохион байгуулж эхэлсэн бөгөөд Жендэрийн үндэсний хороо нь 2017 оноос аливаа хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, түүнээс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд төрийн болон төрийн бус, Олон Улсын байгууллагуудыг идэвхийлэн санаачлан уриалж, тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ жил тус аяныг “ХҮНДЛЭЛ-ХАМГИЙН ТОД ГЭРЭЛ” уриан дор Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газраас тус аянд төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд олон нийт та бүхнийг нэгдэж, өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан холбогдох үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж, дэмжин ажиллахыг уриалж байна.
# Сэдвүүд
Соёлын бүтээлч сар