Соёлын боловсролын хөтөлбөрүүдийг идэвхтэй дэмжин ажилласан цэцэрлэгүүддээ ТАЛАРХАЛ илэрхийллээ
2023-12-22

Simplicity Mongolia байгууллагаас нийгмийн хариуцлагын хүрээнд аймгийн Соёл, урлагийн газраар дамжуулан Дарханы бяцхан багачуудад 2.696.000 төгрөгийн үнэ бүхий 40 хайрцаг модон тоглоомыг шинэ жилийн бэлэг болгон хандивласан юм.

Тус газраас СББӨ-ийг түгээн дэлгэрүүлдэг, соёл, олон нийтийн үйл ажиллагаа, соёлын боловсролын хөтөлбөрүүдийг дэмжиж бяцхан хүүхдүүдээ хөгжүүлэхийн төлөө театр, музей, номын сан, номын ордон, сумдын Соёлын төвүүдтэй идэвхтэй хамтран ажилладаг цэцэрлэгүүддээ сонгон Англи цагаан толгойн үсэгтэй 27ш галт тэрэг, Төрөл бүрийн ачааны вагонтой 16ш галт тэрэг бүхий 2 төрлийн модон тоглоомыг хуваариллаа.

Тухайлбал: Дархан суманд 10, Шарын гол суманд 2, Орхон суманд 1, Хонгор суманд 1 нийт 14 цэцэрлэгт болон Хүүхдийн номын ордны Англи хэлний танхим, Номын сангийн уншлага үйлчилгээний танхимуудад тус тус хүлээлгэн өгөв.

Судалгаагаар хүүхдийн тоглох, суралцах орчинд мод гэх мэт байгалийн элемент байх нь хүүхдэд анхаарал төвлөрүүлэх, тайвшрахад нь тус болдгийг тогтоосон байдаг юм байна. Энэхүү модон тоглоом нь Америк, Европын стандартад нийцсэн, хүүхдийн эрүүл мэндэд аюулгүй будаг материал ашигладаг тул үндсэн буюу модон материалаа шинэ Зеландаас импортлон оруулж ирдэгээрээ давуу талтай бөгөөд хүүхдэд ямар ч хоргүй, соронз нь унах, хүүхдийн ам руу орох аюулгүй юм.

Мөн үеэр аймгийн Соёл, урлагийн газраас соёл, урлагаар дамжуулан хүүхэд багачуудаа хөгжүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж буй СӨБ-ын байгууллага болон Соёлын байгууллагын удирдлагууддаа Талархал илэрхийлсэн юм.

2023 онд “Чанга уншлага”, “Ами, Тами”, “Нартан ба Нагтан”, “Ном бид хоёр” зэрэг соёл, олон нийтийн 8 төрлийн 46 удаагийн үйл ажиллагаанд давхардсан тоогоор 4200 гаруй бяцхан хүүхдүүд хамрагдсан байна.

 

 

# Сэдвүүд
Uncategorized
Соёлын бүтээлч сар