2023 онд аймгийн хэмжээнд Музейн үзмэрийн тоог 3.3%-иар нэмэгдүүллээ
2023-12-22

Соёлын сайд, аймгийн Засаг дарга нарын 2023 оны хамтран ажиллах гэрээнд туссаны дагуу аймгийн ЗДТГ-ын даргын 2023 оны 02-А/47 дугаар тушаалаар 15.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 33 дэсийн үзмэрийг шинээр авч аймгийн Музейн сан хөмрөгийг баяжууллаа.

Мөн Хонгор сумын ЗДТГ-аас Хонгор сумын Соёлын төвийн “Музейн тохижилт” төсөлд 10.0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлж, 80 үзмэрээр баяжилт хийж, бүртгэл ангилалт хийгдсэн.

Хонгор сумын Соёлын төвийн Музейд 5 иргэн, 1 ААНБ-аас 31 үзмэрийг хандиваар хүлээн авснаас 22 үзмэрийг үндсэн үзмэрт бүртгэн баримтжууллаа.

Орхон сумын Соёлын төвийн Музей ААНБ-аас 2 үзмэр, хувь хүнээс 5 үзмэр хандиваар хүлээн авч, үндсэн үзмэрт бүртгэн баримтжуулсан

# Сэдвүүд
Соёлын бүтээлч сар