Б.Сувд: Номын баярыг орон нутагт нутагшуулахад тухайн аймгийн дэмжлэг чухал
2022-09-25

Аймгийн хэмжээнд “Үндэсний бичиг соёл-номын өдрүүд-2022” үйл ажиллагааг зохион байгуулж ням гарагт өндөрлөлөө.

Арав хоног үргэлжилсэн үйл ажиллагааны сүүлийн хоёр өдөр нь  Үндэсний номын баярыг санаачлагч “Номын соёлт ертөнц” ТББ-тай хамтран “Номын баяр-Бидний баяр” номын худалдаа, зохиолч уншигчдын уулзалт зохион байгууллаа. Анх удаа өргөн хүрээнд зохион байгуулсан номын баярт Дарханчууд сэтгэгдэл өндөр байлаа. Энэ удаагийн номын худалдаанд Улаанбаатар хотоос 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй буюу зохиолчид хүрэлцэн ирж өөрийн номоо худалдахын зэрэгцээ хэвлэн нийтлэгч компаниуд, номын дэлгүүр оролцож цар хүрээг улам өргөжүүллээ.

Өнгөрсөн өдрүүдэд зохиолчид зөвхөн номын худалдаа хийхээс гадна уншигчдын уулзалт зохион байгуулсан юм. Тодруулбал “Сэтгэлээ шинжихүй” сэдвээр судлаач лам М.Ууганбаяр, “Үндэсний номын баяр” сэдвээр үндэсний номын баярын зөвлөлийн гишүүн, зохиолч Б.Наминчимэд,“Ном бичихэд бэлэн үү” сэдвээр редактор Ц.Оюунчимэг, “Юмханаар юм хийцгээе” сэдвээр зохиолч Б.Эрдэнэцэцэг, “Өсвөр насны сэтгэлзүйд юу тустай вэ?” сэдвээр зохиолч, сэтгл зүйч Д.Мөнхцэцэг нар уншигч болон хүүхэд багачуудад мэдээлэл хийлээ.

Түүнчлэн номын баярын хүрээнд аймаг орон нутгийн удирдлагуудыг төлөөлөн Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа, аймгийн Соёл, урлагийн газрын дарга Х.Соёл-Эрдэнэ, аймгийн Төв номын сангийн дарга Б.Цэцэгсүрэн нар “Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувд, Хүүхдийн номын зохиолч П.Наранбаатар Ч.Наранцэцэг Э.Амарзаяа, Зохиолч Ш.Солонго, С.Батжаргал Ж.Нарана, Х.Дуламсүрэн, Б.Наминчимэд, Б.Хулан, Бадрангуй, Б.Эрдэнэцэцэг, Зохиолч, сэтгэл зүйч Д.Мөнцэцэг, аялагч Амай, Орчуулагч Д.Болдбаатар, редактор Ц.Оюунчимэг, Судлаач лам М.Ууганбаяр зэрэг 30 гаруй зохиолч, хэвлэн нийтлэгчидтэй уулзаж яриа өрнүүлэн, орон нутгийн хөгжилтэй соёлын салбарын хөгжлийг хэрхэн холбох, энэ чиглэлийн үйл ажиллагааг дэмжин хамтарч ажиллах талаар ярилцсан аж.

Цаашид номын баярыг орон нутагт нутагшуулахад тухайн аймгийн дэмжлэг чухал гэдгийг “Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувд онцолж байлаа. Улаанбаатар хотод болдог номын баяр шиг өргөн хүрээнд зохион байгуулахын тулд 4-5 жил шаардлагатай. Тэр хэмжээнд хүрэх хугацаанд хамтын ажиллагааг эхлүүлсэн талууд нэгдмэл нэг зорилготой байх хэрэгтэй гэв.

Улаанбаатар хотын номын баярт хүүхэд залуучууд идэвхтэй оролцдогийн адил Дарханд ч мөн хүүхэд багачууд, маш идэвхтэй оролцлоо. Мөн тэрээр Дархан хотод болсон номын баяр маш сайхан болж өндөрлөлөө, Дарханчууддаа талархал илэрхийлье гэв.

May be an image of 5 people, people standing and indoor

May be an image of 3 people, people standing, indoor and text that says

May be an image of 3 people and people standing

# Сэдвүүд
Номын баяр
Үйл явдал