Соёлын салбарын албан хаагчдад салбарын шагнал гардууллаа
2024-02-08
Монголын уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан Дархан-Уул аймгийн соёлын салбарын албан хаагчдад салбарын шагнал гардуулах ёслол боллоо.
Монгол Улсын Засгийн газрын шагнал “Соёлын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр:
-Хонгор сумын Соёлын төвийн дарга асан, ахмад ажилтан П.Төмөрбаатар
-Орхон сумын Соёлын төвийн номын санч, ахмад ажилтан Б.Оюунцэцэг
-Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, Зохиолч Д.Мөнххишиг
-Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, Зохиолч Ц.Ганбаатар нар шагнууллаа.
Монгол Улсын Засгийн газрын шагнал “Ардын авьяастан” хүндэт тэмдгээр:
-Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, Зохиолч Т.Сарантуяа шагнуулав.
Соёлын яамны “Жуух бичиг”-ээр:
-Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч Д.Хоролсүрэн
-Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч Г.Нарантуяа шагнууллаа.
Дархан-Уул аймгийн Засаг даргын шагнал “Аймгийн Тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Соёл, урлагийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, статистик мэдээ хариуцсан мэргэжилтэн Ш.Дэлгэрмаа шагнагдлаа.
Мөн үеэр Соёлын салбарын шинэ сэргэлтийн бодлого, салбарын хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүрэг, аймаг, орон нутгийн 2023 онд дэвшүүлсэн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд идэвх, зүтгэл, үр бүтээл гарган ажилласан Соёлын байгууллагуудынхаа хамт олонд баяр хүргэж #ТАЛАРХАЛ гардууллаа.
Та бүхэндээ аз жаргал, эрүүл энх, сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
# Сэдвүүд
Uncategorized
Үйл явдал