Буриадын Зэдийн аймгийн уран бүтээлчид “Моя Страна-Миний нутаг” айлчлан тоглолт хийв
2024-02-25
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Зэдийн аймаг болон Дархан-Уул Аймаг нь соёл, боловсрол, хүүхэд хамгаалал, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах талаар уулзалт ярилцлага хийж хамтын ажиллагааг эхлүүлээд байгаа билээ.
Энэ хүрээнд энэ сарын 24-ний өдөр Буриад улсын Зэдийн аймгийн уран бүтээлчдийн тоглолт Залуучууд театрт боллоо.
Тоглолтод мэргэжлийн уран бүтээлчдээс гадна Зэдийн аймгийн Соёлын ордон, Соёлын сургуулийн багш, сурагчдын төлөөлөл нийт 40 гаруй бүрэлдэхүүн оролцсон юм.
Хоёр орны соёлын харилцааг бэхжүүлж, өргөжүүлэх, урлаг, соёлын үйл ажиллагаагаар дамжуулан соён гэгээрүүлэх зорилготой тус тоглолтыг танхим дүүрэн үзэгч үзэв.
# Сэдвүүд
Uncategorized
Соёл гэгээрэл
Үйл явдал