Малчдад туслах хандивын аянд нэгдлээ
2024-02-28

Хаваржилтийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан аймгийн хэмжээнд Малчдад туслах сарын аянд нэгдэхийг төрийн болон төрийн бус байгууллагуудад уриалж байгаа билээ.

Тус уриалгад Аймгийн Соёл, урлагийн газар нэгдэж өнөөдөр/2024.02.28/ аймгийн Онцгой комиссын Шуурхай штабт 5 шуудай хэвэг, 16 ширхэг нэмнээ, 21 ширхэг бээлий зэргийг хүлээлгэн өглөө. Тус газраас гадна Соёлын байгууллагууд хандивын аянд нэгдэж буйг мөн үеэр танилцууллаа.

Байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй нүүр тулж, хүнд нөхцөл байдлыг даван туулахаар хичээн зүтгэж буй малчдадаа сэтгэлийн дэм болгон шинэ төл малд нэн шаардлагатай НЭМНЭЭ, ХЭВЭГ, УУТ, БЭЭЛИЙ-г хандивлан хүндрэлийг хамтдаа даван туулцгаая.

# Сэдвүүд
Uncategorized
Аян
Үйл явдал