Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах энэ өдөр Дарханы зураач урчуудын эвлэлийн зураач Ч.Нарангарав, Б.Ариунбилэг нарын 20 гаруй шилдэг бүтээлүүдээс бүрдсэн “МЭДРЭХҮЙ” уран зургийн үзэсгэлэн Эмэгтэйчүүдийн ордны галерейд нээлтээ хийлээ.
Тус үзэсгэлэнд МУСГЗ, уран зургийн нийтлэлч, сэтгүүлч Ө.Рагчаасүрэн, Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газарын дарга Х.Соёл-Эрдэнэ, Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Ганчимэг нар уран бүтээлчдэдээ мэндчилгээ дэвшүүлэн амжилт хүслээ.
Үзэсгэлэн Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн холбооны II давхрын галерейд 2024.03.08-03.18-ны өдөр хүртэл дэлгэгдэнэ.