Соёлын салбар хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн үндэсний чуулганд дэвшүүлсэн уриалга амлалтаа хэрэгжүүлж эхэллээ
2022-06-01
Ингэснээр өнөөдрөөс улс орон даяар 21 аймаг, нийслэлийн Соёл, урлагийн газрууд, харьяа соёл урлагийн байгууллага, театр, чуулга, музей, нийтийн номын сан болон соёлын төв, орднууд:
➡️ Соёл урлагийн үзвэр үйлчилгээ бүрийн эхэнд Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдэд үүргийг сануулсан уриалга хүргэж хэвшинэ.
➡️ Соёл урлагийн үзвэр үйлчилгээний байгууллага нь худалдаалагдсан тасалбарын орлогын 1 хувийг өөрийн байгууллагын хэмжээнд хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр тодорхой үр дүнд хүрэхүйц төсөл, арга хэмжээнд зарцуулахаар болж байна.
# Сэдвүүд
Үйл явдал