Музейн сан хөмрөгт Соёлын яамны санхүүжилтээр 1941, 1966 оны сет мөнгөн дэвсгэрт буюу нийт 14 ширхэг үзмэр шинээр нэмж хуучны мөнгөн тэмдэгтийг иж бүрдэл болгожээ.
Мөн 1955 оны мөнгөн дэвсгэртүүдээс 100 төгрөг дутуу байсныг Монгол Улсын Төв банкнаас гүйлгээнд гараагүй 100 төгрөгийн загварыг хандивласнаар тус оны мөнгөн дэвсгэрт иж бүрэн болсон байна.